Wednesday, May 13, 2009

Хамгийн хямд PC

Сүүлийн үеийн лаптопууд хэтэрхий сайн хүчин чадалтай болж байгаа хэдий ч үнэ нь хэт өндөр санагдаж байна уу? Тэгвэл таньд дэлхийн хамгийн хямд шинэ үеийн лаптопыг танилцуулж байна. Impulse ийн NPX-9000 нь 7 инчийн интернэтээр аялах болон ойр зуурын хэрэгцээг тань хангаж чадахуйц энэхүү лаптопны үзүүлэлт нь

400 MHz MIPS CPU
7″ Analog Screen
128MB SDRAM
1GB Flash Memory
80 Key English Keyboard & Touch Pad
Linux Operating System
Connectors: SD Card Slot, VGA Port, USB x 3, Mini USB, Microphone and Earphone Jack
AC Adaptor and Accessories
External USB LAN or 802.11g WiFi dongle (optional)

Mongol song

Song

Монгол дуу

Japans song

Ухаалаг метр буюу хэмжигч багаж бүтээжээ

Британийн Засгийн газраас ухаалаг метр буюу хий, цахилгаан хэмжигч метрийг олонд ил болгосон бөгөөд 2020 онд гэхэд бүх айл өрхөд энэхүү төхөөрөмжийг суурилуулахаар төлөвлөж байгаа юм.

Ухаалаг метр нь хэрэглэгчдийн ашиглаж байгаа хий, цахилгааны зарцуулалтыг алсаас автоматаар удирдаж байдаг бөгөөд хэрэглэгчдийг хэрэглээгээ хянахад ихээхэн ашиг тустай эд юм. Хэрвээ хий, цахилгаан хянагчийг тусад нь суурилуулвал долоон тэрбум орчим паундын зардал гарах аж. Харин энэхүү шинэ төхөөрөмжийг суулгаснаар заавал мэргэжилийн хүнийг авчирч, хий,цахилгааны хэрэглээгээ хянуулах шаардлагагүйгээс гадна цахилгааны зарцуулалтыг багасгахад цахилгаан үүсгэгч станцууддаа ч тустай байгаа юм.

Ухаалаг метр нь сарын эцэс гэхэд өөрөө автоматаар зардлыг нь бодож, хянах төвийн ажилтан руу мэдэгдэл явуулдаг ажээ. Одоогийн байдлаар арван мянга гаруй айл өрхөд суурилуулаад байгаа энэхүү төхөөрөмжийг суурилууснаараа нэгэн өрх жилийн цахилгааны хэрэглээгээ хоёроос гурван хувиар, төлбөр тооцоогоо 25-35 паундаар багасгах ашигтай гэнэ.

Титаникийн сүйрлээс амьд үлдсэн хүмүүст хандив өргөжээ.

Титаникийн сүйрлээс амьд үлдсэн хүмүүст хандив өргөжээ
"Титаник" киноны жүжигчин Леонардо Ди Каприо, Кэйт Уинслет, киноны найруулагч Жеймс Камерон нар Титаник хөлөг онгоцны сүйрлээс амьд үлдсэн хамгийн сүүлчийн хүнд тусламж болгон 30 мянган доллар /22 мянган фунт/ хандивлажээ.

Титаникийн сүйрлийн хамгийн сүүлийн гэрч болсон энэ жил 97 настай Миллвина Дин сувилгаа, асаргааны төлбөрөө төлөхийн тулд тусламж хүссэн байна. Хатагтай Дин 1912 онд хөлөг онгоц живэх үед дөнгөж есөн сартай байжээ. Тэрбээр сарын 3000 фунтын үнэтэй Софхэмфтоны ахмадын сувилал дахь өрөөгөө алдах аюултай тулгараад байжээ. Тиймээс төлбөрөө төлөхийн тулд хөлөг онгоцны сүйрэлтэй хамааралтай эд зүйлээ худалдахыг шаардсан байна. Харин хатагтай Диний найз Дон Муллан "Айриш индепендент" сонинд найздаа туслах уриалга гаргаснаар "Миллвина" сан байгуулжээ.

Хатагтай Дин Титаникийн хамгийн залуу зорчигч байсан бөгөөд түүний эцэг Бертрам Дин энэ сүйрлээс эхнэр, хоёр хүүхдийнхээ амийг авран өөрөө амь насаа алдсан байна. 1997 онд Титаникийн сүйрлийг өгүүлсэн кино дэлгэцнээ гарган 1,8 тэрбум долларын ашиг олсон билээ. Энэ үзүүлэлт нь бүх цаг үеийн хамгийн орлоготой киноны нэг болгожээ. Үүнээс гадна Титаник кино оскарын 11 шагнал хүртсэн байна.