Wednesday, May 13, 2009

Хамгийн хямд PC

Сүүлийн үеийн лаптопууд хэтэрхий сайн хүчин чадалтай болж байгаа хэдий ч үнэ нь хэт өндөр санагдаж байна уу? Тэгвэл таньд дэлхийн хамгийн хямд шинэ үеийн лаптопыг танилцуулж байна. Impulse ийн NPX-9000 нь 7 инчийн интернэтээр аялах болон ойр зуурын хэрэгцээг тань хангаж чадахуйц энэхүү лаптопны үзүүлэлт нь

400 MHz MIPS CPU
7″ Analog Screen
128MB SDRAM
1GB Flash Memory
80 Key English Keyboard & Touch Pad
Linux Operating System
Connectors: SD Card Slot, VGA Port, USB x 3, Mini USB, Microphone and Earphone Jack
AC Adaptor and Accessories
External USB LAN or 802.11g WiFi dongle (optional)

Mongol song

Song

Монгол дуу

Japans song

Ухаалаг метр буюу хэмжигч багаж бүтээжээ

Британийн Засгийн газраас ухаалаг метр буюу хий, цахилгаан хэмжигч метрийг олонд ил болгосон бөгөөд 2020 онд гэхэд бүх айл өрхөд энэхүү төхөөрөмжийг суурилуулахаар төлөвлөж байгаа юм.

Ухаалаг метр нь хэрэглэгчдийн ашиглаж байгаа хий, цахилгааны зарцуулалтыг алсаас автоматаар удирдаж байдаг бөгөөд хэрэглэгчдийг хэрэглээгээ хянахад ихээхэн ашиг тустай эд юм. Хэрвээ хий, цахилгаан хянагчийг тусад нь суурилуулвал долоон тэрбум орчим паундын зардал гарах аж. Харин энэхүү шинэ төхөөрөмжийг суулгаснаар заавал мэргэжилийн хүнийг авчирч, хий,цахилгааны хэрэглээгээ хянуулах шаардлагагүйгээс гадна цахилгааны зарцуулалтыг багасгахад цахилгаан үүсгэгч станцууддаа ч тустай байгаа юм.

Ухаалаг метр нь сарын эцэс гэхэд өөрөө автоматаар зардлыг нь бодож, хянах төвийн ажилтан руу мэдэгдэл явуулдаг ажээ. Одоогийн байдлаар арван мянга гаруй айл өрхөд суурилуулаад байгаа энэхүү төхөөрөмжийг суурилууснаараа нэгэн өрх жилийн цахилгааны хэрэглээгээ хоёроос гурван хувиар, төлбөр тооцоогоо 25-35 паундаар багасгах ашигтай гэнэ.

Титаникийн сүйрлээс амьд үлдсэн хүмүүст хандив өргөжээ.

Титаникийн сүйрлээс амьд үлдсэн хүмүүст хандив өргөжээ
"Титаник" киноны жүжигчин Леонардо Ди Каприо, Кэйт Уинслет, киноны найруулагч Жеймс Камерон нар Титаник хөлөг онгоцны сүйрлээс амьд үлдсэн хамгийн сүүлчийн хүнд тусламж болгон 30 мянган доллар /22 мянган фунт/ хандивлажээ.

Титаникийн сүйрлийн хамгийн сүүлийн гэрч болсон энэ жил 97 настай Миллвина Дин сувилгаа, асаргааны төлбөрөө төлөхийн тулд тусламж хүссэн байна. Хатагтай Дин 1912 онд хөлөг онгоц живэх үед дөнгөж есөн сартай байжээ. Тэрбээр сарын 3000 фунтын үнэтэй Софхэмфтоны ахмадын сувилал дахь өрөөгөө алдах аюултай тулгараад байжээ. Тиймээс төлбөрөө төлөхийн тулд хөлөг онгоцны сүйрэлтэй хамааралтай эд зүйлээ худалдахыг шаардсан байна. Харин хатагтай Диний найз Дон Муллан "Айриш индепендент" сонинд найздаа туслах уриалга гаргаснаар "Миллвина" сан байгуулжээ.

Хатагтай Дин Титаникийн хамгийн залуу зорчигч байсан бөгөөд түүний эцэг Бертрам Дин энэ сүйрлээс эхнэр, хоёр хүүхдийнхээ амийг авран өөрөө амь насаа алдсан байна. 1997 онд Титаникийн сүйрлийг өгүүлсэн кино дэлгэцнээ гарган 1,8 тэрбум долларын ашиг олсон билээ. Энэ үзүүлэлт нь бүх цаг үеийн хамгийн орлоготой киноны нэг болгожээ. Үүнээс гадна Титаник кино оскарын 11 шагнал хүртсэн байна.

Владимир Путин Монголд ирлээ.

ОХУ-ын Засгийн газрын тэргүүн В.Путин тэргүүтэй төлөөлөгчид дөнгөж сая Буянт-Ухаа дахь “Чингис хаан” нисэх онгоцны буудалд газардлаа. Монгол Улсад ажлын айлчлал хийхээр Японоос шууд ирж буй ноён В.Путин тусгай үүргийн нисэх онгоцоор Монголд хүрэлцэн ирээд байна. Гэхдээ тэрбээр төлөвлөсөн хугацаандаа буюу 14.30 цагт онгоцны буудалд хараахан буусангүй, хоцорч Улаанбаатарт газардлаа. В.Путины хөлөглөж яваа тусгай үүргийн онгоц газардахаас өмнө сэтгүүлчдийн багийнхны сууж явсан онгоц түрүүлж Монголд ирсэн юм.

В.Путины Монгол дахь айлчлалын бүрэлдэхүүнд ОХУ-ын Тээвэр, Хөдөө аж ахуй, Эрчим хүчний сайд нар, Гадаад харилцааны дэд сайд, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, Халимагийн Ерөнхийлөгч, Тувагийн Засгийн газрын тэргүүн нарын зэрэг албаны 30 гаруй хүн, 60 гаруй сэтгүүлч багтаж байна. Харин ОХУ-ын Ерөнхий сайдын айлчлалын үеэр Монголын талаас 100-гаад сэтгүүлч ажиллах юм.
Айлчлалын хуваарь ёсоор В.Путин Төрийн ордонд ирсэн даруйдаа эхлээд Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяртай ганцаарчилсан уулзалт хийх бол дараа нь хоёр улсын ерөнхий сайд хэлэлцээ хийх ажээ. Харин үүний дараа Төрийн ёслол, хүндэтгэлийн танхимд баримт бичигт гарын үсэг зурах ёслол болно. Ноён В.Путин эдгээр арга хэмжээний дараа Монголын хэвлэл, мэдээллийн байгууллагын сэтгүүлч, сурвалжлагчидтай уулзах юм байна. Айлчлалын эргэн тойрон дахь мэдээллийг үргэлжлүүлэн хүргэх болно.

Дашрамд сонирхуулахад, Японд айлчлал хийгээд шууд Монголд ирж байгаа бөгөөд Японд айлчлахдаа хоёр орны хооронд цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах талаар гэрээ байгуулж, дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралаас улс орнууд дан дангаараа гарахад хэцүү тул хөршүүдтэйгээ хамтран ажиллаж эдийн засгаа сэргээх гарц олно гээд Япон, ОХУ хоёр мөн дулааны эрчим хүч, мэдээллийн технологи, сансар судлал, нанотехнологи, эрчим хүч хэмнэх зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцож, газар нутгийн маргаантай асуудлыг ч эв найртайгаар зохицуулахыг чармайхаа мэдэгджээ.

Монголын галт тэрэг нэмэгдэв.

Орос Монгол хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу єнєєдєр манай улсын тємєр замын салбар 1000 ширхэг ачааны галт тэрэгээр бvл нэмлээ. Энэхvv галт тэрэгнvvдийг хvлээлгэн єгєх ёслолын ажиллагаанд Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга, Оросын тємєр замын нийгэмлэгийн дарга В.И.Якунин болон бусад албан тушаалтнууд оролцсон байна. ОХУ-ын "Российские железние дороги" /РЖД/ нийгэмлэгээс нийлvvлж байгаа эдгээр галт тэрэгнvvд нь 35 жилийн ашиглалтын хугацаатай, 65 тонны даацтай юм байна. Манай улс нийт 7 сая ам.долларын єртєгтэй 1000 ширхэг галт тэргийг "Монголиан транс ложистек" компаний тусламжтайгаар худалдан авсан юм байна.

Monday, May 11, 2009

Sonirholtoi nom

Даваа, 2009 оны 4-р сарын 27
Монголчууд Б.Обамагийн “Мөхөшгүй найдварын гал”-ыг орчуулжээ

Монголын хэсэг залуус АНУ-н 44 дэхь ерөнхийлөгч Барак Обамагийн бичсэн “Мөхөшгүй найдварын гал” номыг эх хэл дээрээ хөрвүүлэн гаргасан байна.

Барак Обама бол Ардчилсан намаас нэр дэвших сунгаанд Хиллари Клинтонтой өрсөлдөн ялж, үүний дараагаар ерөнхийлөгчийн сонгуульд Жон МакКейн-тэй өрсөлдөн 2008 оны 11 дүгээр сарын 4-нд ард түмнийхээ хүсэл зоригийн илрэл болон сонгогдсон билээ. Энэхүү ялалт нь Америкт төдийгүй дэлхийн түүхэнд бичигдэх гавъяатай.

Тэгвэл энэхүү их гүрний түүхэнд анх удаа сонгогдсон өнгөт арьстан ерөнхийлөгч Б.Обама 2006 онд туурвисан “Мөхөшгүй найдварын гал” номондоо Америкийн болон дэлхийн улс төр, нийгэм, үндэстэн угсаатан, арьс өнгөний ялгаварал, хувь хүмүүсийн талаарх үзэл бодлоо дэлгэрэнгүй бичжээ.

Мөн өнгө, мөнгөний эрин үед хүн хүнээрээ байхын чухлыг, итгэл найдвараа алдахгүй, хүсэл эрмэлзлэлээ гээхгүй амьдрахын утга учрыг туулсан амьдралаараа нотлон өгүүлсэн байна. Мөрөөдөл дуусах газар амьдрал төгсдөг гэдэг. Америк мөрөөдлийг, америк итгэлийг биелүүлэх гэж буй энэ хүний үзэл санаа, дотоод сэтгэлтэй дотно танилцах боломжийг энэхүү ном олгож байгаа ажээ.

Thursday, May 7, 2009

Wednesday, May 6, 2009

Үзгэн гар утас бүтээгдэж байна

Гар утас улам нимгэн болж, тэр хэмжээгээр багтаамж нь сайжирч хэмжээ нь жижгэрсээр байна. Харин одоо гар утсыг бидний єдєр тутмын хэрэглээ болсон бусад хэрэгсэлvvдтэй хамтад нь бvтээх нь ирээдvйн гар утасны загварын бас нэгэн хэлбэр юм. Vзгэн гар утас бvтээгдэж байгаа бєгєєд хэрвээ уг бvтээгдэхvvн худалдаанд гарвал сvvлийн vеийн хамгийн нимгэн бєгєєд хамгийн жижигхэн гар утас болох юм. мэдээллийн эх сурвалж: Єнєєдрийн монгол

Фото зурагууд

Урьдчилан харах цонх

Дэлхийн хамгийн үнэтэй 10 гар утас

Хамгийн үнэтэй 10 гар утасыг тодруулахад хамгийн үнэтэй нь 1,3 сая долларын үнэ хүрчээ.
1. Тансаг, хээнцэр загварын гар утас үйлдвэрлэдгээрээ алдартай Vertu компаний Goldvish “Le million” гар утас одоогоор дэлхийн хамгийн үнэтэй гар утаст тооцогдож байна. 1 сая доллараар үнэлэгдсэн энэхүү гар утас нь Геннисын номонд дэлхийн хамгийн үнэтэй гар утсаар бүртгэгдсэн бөгөөд хэд хэдэн том үнэт чулуун шигтгээгээр чимэглэгджээ.

2. Мөн Vertu компаний гар утас Vertu Signature Cobra нь 310,000 долларын үнэтэй бөгөөд гар утасны нүүрэн дэхь үнэт чулуун шигтгээтэй могойн хоёр нүд нь 439-ийн бадмаараг чулуу юм.

3. Sony Ericsson -ны “Black Diamond ” гар утас нь 300,000 доллараар үнэлэгдсэн бөгөөд энэ онд худалдаанд гарсан шинэхэн бүтээгдэхүүн юм. Гар утасны дэлгэцний хавтгай шийдэл үнэхээр гайхалтай болж чадсан. Мөн үнэт чулуун чимгэлэлтэй.

4. Vertu компаний “Diamond” гар утас 88,000 долларын үнэтэй, хоёр хажуу талаараа нилдээ цагаан алтаар чимэглэгдсэн.

5. Motorola-ийн тусгай загвар “ V220” гар утас нь 51,800 долларын үнэтэй. 1,200 шихрэг үнэт чулуун шигтгээ, 18 кратын алтны хольцтой.

6. Nokia компаниас гаргасан “Gold Edition Nokia 8800” гар утас нь 2,700 доллараар үнэлэгдсэн.

7. Mobiado компаний “Mobiado Professional EM” гар утас 1,900 долларын үнэтэйгээр худалдаанд гарсан. Сайн чанарын мод болон хамгийн бат бөх материал гэгддэг титанан гэртэй.

8. Samsung-ийн “ Serene” гэж нэрлэгдсэн энэхүү гар утасны үнэ 1,250 доллар. Дэлгэцний маш өвөрмөц шийдэлтэй болсноороо анхаарал татаж байгаа бөгөөд гар утасны хамгийн дэгжин загвар.

9. Nokia-ийн “Lamborghini 8800 Sirocco” тусгай загвар болох энэхүү гар утасны гэрэнд Италийн алдарт уралдааны машин үйлдвэрлэгч Lamborghini компаний лого сийлбэрлэгдсэн бөгөөд зөвхөн 500 ширхэг хийгдсэн байна.

10. Зөвхөн Орос улсад зарагдсан “Gresso” гар утасны гадар нь африкийн ховор хар мод болон титан, цэвэр алтаар хийгдсэн. Түүнчлэн “Gresso” гар утас нь тоонууд нь ром тоогоор хийгдсэн болон жинхэнэ алтан товчлууртай гэхчлэн сонирхолтой хэд хэдэн загвартай.


/бүх товчлуурууд жинхэнэ алтаар хийгдсэн загвар/


/ром тоотой загвар/

Гар утас түүний хор нөлөө

Таны тархи цус эд эсээс бүтсэн мах тэгээд 2 Watt-р халааж өгнө. Эрэгтэй хүн утасаа өмднийхөө хармаандаа хийгээд шаруулаад явна шүү дээ. Таны нөгөө зүйл бол өндөгтэй ижил гээд бод. За тэгээд гар утасаа цамцныхаа хармайд хийвэл зүрхны эсрэг туйлтай соронз болно. Тэгээд зүрхний ажилгаа цохилт чинь гацаж эхлээд сонин болно шүү дээ.

Би юу хэлэх гээд байна вэ гэвэл GSM утас ийм үйлчилгээтэй байдаг юм байна. Саяхан UNITEL гээд гараад ирсэн. Бас GSM системтэй. Япон Солонгос өндөр хөгжилтэй орнууд GSM системээс бүрэн татгалзаж байхад манайхан нөгөө ашиггүй гэж үзсэн (бараг хаях гэж байсан) GSM төхөөрөмжийн японоос зөөсөн байгаа юм. Хямд ашиглаж байсан эдгээр хаягдлыг UNITEL оруулаад ирсэн байх жишээтэй!


Энэ зураг дээр таны толгой хэрхэн шарагдаж байгааг харуулж байна.
Шарах шүүгээ 100 Watt гээд байдаг. Түүн шиг гар утас доод тал нь 2 Watt байдаг юм байна.

Гар утасны үүсэл

Анх 1843 онд Америкийн химич Фарадей гэдэг хүн гаргасан гэдэг юм. Үүнээс 20 гаруй жилийн дараа 1865 онд Вержини мужийн шүдний эмч Лүүмис гэгч элдэвт дуртай нэгэн эр өөрийн зохион бүтээсэн аппаратаараа 30 км зайтай байсан гэр лүүгээ морздон холбоо барьж:

- Одоо очлоо хэмээн эхнэртэй мэдэгдэж хөршүүдээ алмайруулж байсныг анхны гар утасны хэрэглэгч гэж нэрлэж болох юм.


Үүнээс зуун жилийн дараа буюу 1973 онд орчин үейин богино долгион холбооны анхдагч "Моторола" компанийг үндэслэгчийн нэг Хоопер гэгч инженер гар утсыг зохион бүтээснээ Нью-Иорк хотоос дэлхийн нийтэд анх удаа зарлав.

Дөрөвхөн жилийн дараагаас гар утас нийтийн худалдаанд гарч,анхны хэрэглэгчээр Чикаго хотын 2000 иргэн бүртгэгджээ.
Дараа нь Америк тивээс хүрээгээ тэлж арлын Японд 1979 оноос энэхүү гайхалтай технологи нэвтэрснээр гар утсаны сүлжээ дэлхийн даяар асар хурдан тархаж эхэлсэн байна.

Ингэж 25 жилийн өмнөөс жилд гурван сая долларын ашиг олж байсан гар утасны компаниуд өнөөдөр 30 тэрбүм хол давсан ашигтайгаар ажиллаж өдөр бүр хэрэглэгчдийнх нь тоо сая саяар өссөөр гараг ертөнц маань утасгүй холбооны сүлжээгээр улам бүр торлогдож байна.