Wednesday, May 6, 2009

Гар утасны үүсэл

Анх 1843 онд Америкийн химич Фарадей гэдэг хүн гаргасан гэдэг юм. Үүнээс 20 гаруй жилийн дараа 1865 онд Вержини мужийн шүдний эмч Лүүмис гэгч элдэвт дуртай нэгэн эр өөрийн зохион бүтээсэн аппаратаараа 30 км зайтай байсан гэр лүүгээ морздон холбоо барьж:

- Одоо очлоо хэмээн эхнэртэй мэдэгдэж хөршүүдээ алмайруулж байсныг анхны гар утасны хэрэглэгч гэж нэрлэж болох юм.


Үүнээс зуун жилийн дараа буюу 1973 онд орчин үейин богино долгион холбооны анхдагч "Моторола" компанийг үндэслэгчийн нэг Хоопер гэгч инженер гар утсыг зохион бүтээснээ Нью-Иорк хотоос дэлхийн нийтэд анх удаа зарлав.

Дөрөвхөн жилийн дараагаас гар утас нийтийн худалдаанд гарч,анхны хэрэглэгчээр Чикаго хотын 2000 иргэн бүртгэгджээ.
Дараа нь Америк тивээс хүрээгээ тэлж арлын Японд 1979 оноос энэхүү гайхалтай технологи нэвтэрснээр гар утсаны сүлжээ дэлхийн даяар асар хурдан тархаж эхэлсэн байна.

Ингэж 25 жилийн өмнөөс жилд гурван сая долларын ашиг олж байсан гар утасны компаниуд өнөөдөр 30 тэрбүм хол давсан ашигтайгаар ажиллаж өдөр бүр хэрэглэгчдийнх нь тоо сая саяар өссөөр гараг ертөнц маань утасгүй холбооны сүлжээгээр улам бүр торлогдож байна.

No comments:

Post a Comment