Даваа, 2009 оны 4-р сарын 27
Монголчууд Б.Обамагийн “Мөхөшгүй найдварын гал”-ыг орчуулжээ
Монголын хэсэг залуус АНУ-н 44 дэхь ерөнхийлөгч Барак Обамагийн бичсэн “Мөхөшгүй найдварын гал” номыг эх хэл дээрээ хөрвүүлэн гаргасан байна.
Барак Обама бол Ардчилсан намаас нэр дэвших сунгаанд Хиллари Клинтонтой өрсөлдөн ялж, үүний дараагаар ерөнхийлөгчийн сонгуульд Жон МакКейн-тэй өрсөлдөн 2008 оны 11 дүгээр сарын 4-нд ард түмнийхээ хүсэл зоригийн илрэл болон сонгогдсон билээ. Энэхүү ялалт нь Америкт төдийгүй дэлхийн түүхэнд бичигдэх гавъяатай.
Тэгвэл энэхүү их гүрний түүхэнд анх удаа сонгогдсон өнгөт арьстан ерөнхийлөгч Б.Обама 2006 онд туурвисан “Мөхөшгүй найдварын гал” номондоо Америкийн болон дэлхийн улс төр, нийгэм, үндэстэн угсаатан, арьс өнгөний ялгаварал, хувь хүмүүсийн талаарх үзэл бодлоо дэлгэрэнгүй бичжээ.
Мөн өнгө, мөнгөний эрин үед хүн хүнээрээ байхын чухлыг, итгэл найдвараа алдахгүй, хүсэл эрмэлзлэлээ гээхгүй амьдрахын утга учрыг туулсан амьдралаараа нотлон өгүүлсэн байна. Мөрөөдөл дуусах газар амьдрал төгсдөг гэдэг. Америк мөрөөдлийг, америк итгэлийг биелүүлэх гэж буй энэ хүний үзэл санаа, дотоод сэтгэлтэй дотно танилцах боломжийг энэхүү ном олгож байгаа ажээ.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment