
Ухаалаг метр нь хэрэглэгчдийн ашиглаж байгаа хий, цахилгааны зарцуулалтыг алсаас автоматаар удирдаж байдаг бөгөөд хэрэглэгчдийг хэрэглээгээ хянахад ихээхэн ашиг тустай эд юм. Хэрвээ хий, цахилгаан хянагчийг тусад нь суурилуулвал долоон тэрбум орчим паундын зардал гарах аж. Харин энэхүү шинэ төхөөрөмжийг суулгаснаар заавал мэргэжилийн хүнийг авчирч, хий,цахилгааны хэрэглээгээ хянуулах шаардлагагүйгээс гадна цахилгааны зарцуулалтыг багасгахад цахилгаан үүсгэгч станцууддаа ч тустай байгаа юм.
Ухаалаг метр нь сарын эцэс гэхэд өөрөө автоматаар зардлыг нь бодож, хянах төвийн ажилтан руу мэдэгдэл явуулдаг ажээ. Одоогийн байдлаар арван мянга гаруй айл өрхөд суурилуулаад байгаа энэхүү төхөөрөмжийг суурилууснаараа нэгэн өрх жилийн цахилгааны хэрэглээгээ хоёроос гурван хувиар, төлбөр тооцоогоо 25-35 паундаар багасгах ашигтай гэнэ.
No comments:
Post a Comment